Thursday, December 10, 2015

Сүүлийн 10 жилийн шилдэг тоглогчид

Тим Данкан сүүлийн 10 жилийн шилдэг тоглогч

Ball Don`t Lie-ийн топ 10 уншигчдын хамгийн их хүлээж байсан сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг 10 тоглогчийг нэрлэсэн байна. Энэ лист зарим хүмүүст таалагдаж, зарим хүмүүст таалагдахгүй нь тодорхой. Ялангуяа Кобигийн байр маргаан үүсгэх байх. 10 тоглогчоо сонгохдоо хамгаалалт бол сагсан бөмбөгийн хагас гэдэг зарчмыг нэлээн баримталсан гэсэн байсан. Ингээд шилдэг 10 тоглогч.
10. Аллен Айверсон
Айверсон энд багтах ёсгүй гэсэн хүмүүс олон байх. Гэмтлээс болж олон тоглолт ч өнжсөн. Гэхдээ Айверсон авдаг оноогоо аваад л байдаг байсан.
Элтон Брэнд, Крис Пол ч юм уу Винс Картер зэрэг тоглогчид байсан, өөрөөр хэлбэл Айверсоныг сонгоход хэцүү байв. Гэхдээ эдгээр тоглогчдын хэн нь ч Айверсон шиг оноо авдаггүй. Айверсон оноо авахаас гадна багаа тэргүүлэн шигшээ тоглолтонд ч үлдээж байсан нэгэн.
 
9. Трэйси МакГрэйди
Ти-Мак 2002-2003 оны улиралд лигийн хамгийн олон талтай, бүгдийг чаддаг тоглогч нь байсан. Тухайн үед ердөө 23 настай. Ирээдүйг нь бүгд л гэрэлтэй гэгээтэй төсөөлж, Жордантай ч харьцуулагдаж байв. Гэхдээ гэмтэл түүнд чөдөр болсон. Сүүлийн 4 улиралд дунджаар 55 тоглолтонд л оролцсон. Түүний бүтээмж, багтаа үзүүлэх нөлөө Мэжикт байсан үеийнхийг огт гүйцэхгүй боловч МакГрэйди сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг 10 тоглогчийн тоонд зүй ёсоор орно.
 
8. Дуэйн Уэйд
Уэйд ирэх улиралд MVP-ийн төлөө тоглох байх. Өнгөрсөн улиралд бол түүний тоглолт, статистик биширмээр байсан. Гэхдээ ЛеБроны багийн амжилт илүү байсан болохоор MVP болсон. Зөвхөн өнгөрсөн улиралд л Уэйд сайн тоглосон юм биш. 2006 онд Хитийг тэргүүлэн аварга болсон. Гэмтлээс болж олон тоглолт өнжсөн нь Уэйдийг үүнээс дээгүүр байр эзлэх боломжийг үгүй хийв.
 
7. Жейсон Кидд
Кидд сүүлийн 10 жилийн шилдэг холбон тоглогч. Тэр хэрэгтэй үед оноо авч, самбараас авч, мэдээж дамжуулалтуудаа байнга өгдөг. Ид үедээ дундаж үзүүлэлт нь арай л трипл-даблын хэмжээнд хүрдэггүй байсан. 2 улирал дараалаад Нетс багаа шигшээд хүргэж ч байсан.
 
6. Шакил О`Нил
Шак дөнгөж 6-д гэж үү.
1999-2000 онд тэр үнэхээр супер статистик үзүүлсэн. Гэхдээ түүнээс хойш улиралд дунджаар 65 тоглолтонд л оролцож байлаа. Мэдээж гэмтлээс болсон. Зарим нэг улиралд тун базаахгүй тоглосон нь ч бий. Гэхдээ л 4 удаа аварга болсон том гар.
 
5. ЛеБрон Жеймс
Одоогоор ЛеБрон лигийн хамгийн том од. 5-д бичигдсэн нь дээгүүр ч биш, доогуур ч биш болов уу. 1999-2003 оны хооронд тэр огт тоглоогүй. Энэ лист сүүлийн 10 жилийнх гэж байгаа.
ЛеБроны жинхэнэ амжилт өмнө нь ч байгаан бил үү. Жордан лав лигт 7 жил тоглосныхоо дараа аварга болж байсан. Нас нь 27 юм уу даа. ЛеБрон бол одоо 24-тэй. Дахиад 10 гаруй жил .
4. Дирк Новицки
 1999-2000 он бол Новицкигийн 2 дахь улирал байлаа. үзүүлэлт нь 17.5 оноо, 6.5 самбар. Түүнээс хойш тэр үргэлж топ түвшинд тоглосоор ирлээ. Оноо авдаг, самбараас авдаг, бөмбөгөө алддаггүй, тэгээд баг нь үргэлж шилдгүүдийн тоонд байсан.
 
3. Коби Брайант
Нэг бус удаа улирлын тоглолтын онооны лидер, гол нь аваргын 4 бөгжтэй. Анх дурдсан, хамгаалалт бол сагсанбөмбөгийн хагас гэж. Коби хамгаалагч, довтлогч нарыг маш сайн хамгаалж чадна. Хамгаалалтын 1-р багт байнга л багтдаг. Хамгийн сайн довтолдог, байрлалынхаа тоглогчдыг маш сайн хамгаалдаг, тэгээд 4 удаа аварга болсон, хамгийн авьяаслаг сагсан бөмбөгч. Ерөнхийдөө эдгээр нь түүнийг 1-т бичигдэхэд хангалттай байж болох. Гэхдээ жагсаалт гаргагч маань Кобиг том биетэй, өндөр тоглогч биш учраас багийнхаа хамгаалалтанд Данкан, Гарнетт шиг нөлөөлж чаддаггүй гэж үзсэн юм байна лээ. Үүнтэй санал нийлэх нь нийлээд, нийлэхгүй нь нийлэхгүй.
2. Кевин Гарнетт
Хамгаалалт буюу хамгаалалт нь багт нь илүү нөлөөлдөг тул Гарнетт Кобигийн өмнө орж.
Гарнеттийн статистик үнэхээр лаг. 20 оноо, 10 самбар, 5 дамжуулалтыг 6 жил гаруй хийсэн. Зөвхөн Ларри Бёрд л үүнтэй ойртоно. Гэхдээ Бёрд хамгаалж чадахгүй, бөмбөг таслалт, блок байхгүй. Тиймээс Гарнеттай харьцуулшгүй.

1. Тим Данкан
Кобигийн адилаар багаа 4 удаа аварга болгосон. Коби бол 4 аваргалахдаа 3-т нь супер Шактай байсан. Харин Данкан өөр өөр хамтрагчидтайгаар 4 түрүүлсэн. Робинсон, Паркер, Жинобили нар сайн тоглогчид боловч ид үедээ байсан Шакын дэргэд өчүүхэн. Үүгээрээ Кобигоос давуу болов уу. Бас сүүлийн 10 жилд Спэрсийн амжилт Лейкерсээс илүү тогтмол байсан. Лейкерст плей-оффт шалгараагүй улирал ч бий, эхний шатнаас хасагдаж байсан нь ч бий. Спэрс болон Данкан үргэлж л аваргын төлөө, MVP-ийн төлөө өрсөлдсөөр ирсэн. Сүүлийн 10 жилийн турш. Данкан бол сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг тоглогч.
ept_sports_nba_experts-535054771-1254837375

No comments:

Post a Comment